Sunday, September 3, 2017

The Circle by Dave Eggers - book review

Mae бүсгүй найзынхаа тусламжтайгаар Circle хэмээх IT компанид ажилд оржээ, ийм cool, орчин үеийн, шинэлэг компанид ажилд орно гэдэг баргийн хүнд олдохгүй боломж байлаа. Circle өөрийн гэсэн хотхонтой, хотхондоо хоол унд, байр сав, хүнд хэрэгтэй бүх л төрлийн элдэв төрлийн үйлчилгээг үнэгүй үзүүлдэг, бас хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмнэлгийн үйлчилгээнд хүртэл ажилчдаа, бүр эцэг эхийг нь хүртэл хамруулдаг гээд магтах зүйл энэ компанид мундахгүй.

Ийм сайхан газар ажилд орсон Мэй урам зоригоор дүүрэн, хичээн ажиллаад л байлаа. Гэсэн ч удалгүй ажлын ачаалал, Circle-ээс ирэх хүсэлт, шаардлага хэт ихэсч, ажил амьдралын ялгаа мэдэгдэхээ больж эхэллээ...

Monday, May 1, 2017

Хаврын их цэвэрлэгээ

Мари Кондогийн Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид гээд ном саяхан Монгол хэлнээ орчуулагдан гарсан байсан. Энэ ном 2011 онд гарснаасаа хойш 30 гаруй хэлэнд орчуулагдан, ер нь хаа сайгүй л од болж байгаа ном байсан. 
Би өнгөрсөн жил уншиж эхлээд, нуршуу санагдаад дуусгаагүй ч сүүлийн үед минималист зүйлд дуртай болоод байгаад ч тэр үү, юу ч гэсэн элдэв илүү дутуу эд зүйлсээсээ салах хүслийг бататгаж өгсөн. Хаврын цэвэрлэгээний үеэр олон юм бодолгүй шуудхан л салбал зохих зүйлс гэвэл 

Saturday, April 15, 2017

2017 онд уншсан номуудаас

Энэ жил би 25 ном уншихаар төлөвлөсөн, Goodreads-д уншина гэж хадгалсан номуудаасаа 2017 онд уншина гэж сонгосон номуудаа дундаж үнэлгээ хамгийн өндөртэйгээс нь эхлэн уншиж байгаа. Үүний хүчинд эхний 3 сард уншсан номуудын ихэнхэд нь сэтгэл хангалуун байна. Мэдээж дундуур нь санамсаргүй орж ирсэн номууд, ялангуяа монгол номууд бий.
Хорлоогийн Чойбалсан
Зохиолч, нийтлэлч Баабарын бичиж Непкогоос эрхлэн гаргасан ном.
Нэгэнт өнгөрсөн түүхийг 100% магадлах аргагүй, түүний нэгэн адил энэ ном ч бас 100% үнэн зөв байх албагүй. Бидний 10 жилийн түүхийн хичээлээр үзэж байсан зүйлс үнэхээр дутуу дулимаг байсан нь харамсалтай. Гэхдээ энэ ном Чойбалсангийн талаарх миний бодлыг өөрчилж, ер нь өнгөрсөн зууны эхэн хагасын Монголын түүхийн талаар хамгийн их мэдээлэл өгч чадлаа.
Би түүхийн холбогдолтой, эсвэл түүхэн хүмүүсийн намтрыг тухайн үе, үйл явдалтай холбон бичсэн намтар болон уран зохиол унших дуртай. Непкогоос гаргаж байгаа Монголын түүхэн хүмүүсийн намтрыг бүгдийг нь авч уншина гэж бодож байгаа.
⭑⭑⭑⭑⭑

Friday, April 7, 2017

Судасны чимээ - book review

Бөөгийн домгийг уншсаны дараагаар уг зохиолчид тавих шаардлага өндөрссөн ч юм уу, энэ ном сэтгэлд хүрсэнгүй. Роман гэхээргүй хэдэн тусдаа өгүүллэг ч гэмээр юм уу, эсвэл би мулгуудаа зохиолчийн хэлэх гэсэн санааг ойлгоогүй, яг л дутуу алсан могой шиг болоод дууссан. Сэдвийн тухайд миний сонирхдог уламжлалт анагаах ухааны тухай байсан ч уран зохиол гэхээсээ илүү нэг судалгааны материалыг жоохон баяжуулаад биччихсэн ч юм шиг.

Thursday, February 2, 2017

2016 онд уншсан номуудаас ... 2


Valley of the Dolls - энэ ном хэдий 60-аад онд бичигдсэн ч үйл явдал, дүрүүд нь одоогийн Холливууд, оддын ертөнцөөс огтхон ч зөрөхгүй. Алдар нэр, хайр дурлал, эм мансууруулах бодисын хэрэглээ гээд алдартай жүжигчид, одуудыг тойрсон худал үнэн цуу яриа, шуугиан гээд бүгд энд бий. Найз 3 бүсгүйн түүх маягаар бичигдсэн энэ зохиолыг тухайн үеийн алдартай жүжигчид болох Жүди Гарланд нарын амьдралаас сэдэвлэн бичсэн ч гэдэг. Юутай ч энэ ном хамгийн олон хувь борлогдсон (31 сая хувь) номуудын нэг, кино нь ч хийгдсэн, remake нь хийгдэх яриа ч байгаа юм байна.  

Thursday, January 12, 2017

Catherine the Great: The Portait of the Woman

Catherine the Great: The Portait of the Woman by Robert K. Massie- жирийн нэгэн герман охин Оросын хатан хаан болсон, болох болохдоо алдар цуугаа мандуулсан Орос орныг нийгэм, соёлын хөгжлийн шинэ шатанд авчирсан сонирхолтой түүх. Энэ намтрыг Оросын түүх, алдартай хаад ноёдын түүхээр дагнан бичдэг Пулитцерын шагнал бүхий зохиолч Роберт Масси бичжээ.

2016 онд уншсан номуудаас

Ерөнхийдөө хамгийн их таалагдсанаасаа таалаагүй рүүгээ дараалуулсан. Гэхдээ 2016 онд уншсан хамгийн гоё ном бол Goldfinch by Donna Tartt байсан.

Sunday, January 8, 2017

2017 онд юу ч хийхгүй ээ

Юу ч шинээр төлөвлөхгүй, ном уншаад л, кино үзээд л enjoy хийж өнгөрөөнө. Өмнөх онуудын төлөвлөөд хийгээгүй зүйлсээс заримыг нь гүйцээнэ.
  • AC ажиллагааг дуусгах
  • Энэ жил ном орчуулна гэж худлаа, редактор хийж болох юм. Гэхдээ редакторын ажил орчуулагчийнхаас хүнд, хариуцлагатай юм шиг.
  • Кодоор буддаг зураг будаж, гэртээ өлгөнөөөө, яадийн.. 
  • Гоё урлаг, уран сайхантай холбоотой ажил хиймээр байх юм, юу хийе дээ байз.
  • Филантропииии
  • 25 ном уншина
  • Зун зугаалахгүй, зуслан гарна.
  • Намар, өвлөөс дулаахан орон руу аялах
  • Хүүхдүүдийн төгөлдөр хуурын хичээл 
  • Тань руу нүүж явна аяыг төгөлдөр хуураар дарж сурах - за энэ ч естой 5 жилийн дараа л бүтэх байх, гэхдээ оруулчихъя. 
  • Self leadership