Sunday, July 3, 2016

The Goldfinch by Donna Tartt - book review

Миний энэ жил уншсан номуудаас хамгийн гоё нь, сонирхолтой татам ном байлаа. Уншиж дуусаад хэдийн 2-3 долоо хоносон ч номын үйл явдлуудыг тодхон санаж байна.

13 настай Тео хүү өнчин хоцорсноор үйл явдал эхэлнэ. Уншиж эхлээд үйл явдлын амтанд орж, дунд нь ортол салахгүй уншлаа. Тэгтэл гол баатар маань асуудалд ороод эхэлмэгц бүр санаа зовж, уншихаас ч халгаж эхлэх шиг, тэгэхээр овоо дотор нь орж уншсан байгаа биз.
Өмнө уншсан On the road номон дээр аливаа зүйл, орчин тойронг тодорхойлсон тэмдэг нэр тун бага байсан гэснийг мэдсэн юм шиг энэ ном дэлгэрэнгүй тайлбар, дүрслэлээр дүүрэн. Алгасчихмаар. (Энд тэнд хэдэн өгүүлбэр алгассаан, алгассан.) Гэхдээ яахав, дэлгэрэнгүй дүрслэлийн хүчээр тухайн дүрээ ч юм уу зохиолчийн төсөөлөлтэй нилээд ойртуулж төсөөлөх юм л даа.
Борис гэж сүрхий дүр байнаа, нэг удаа урмыг минь машид хугалсан болохоос миний дуртай баатар байлаа. Угаасаа бусдыг өөртөө соронз шиг татдаг гээд зохиолч нь ч гэсэн хэлчихсэн байгаа. On the road зохиолын Динтэй нилээд төстэй дүр. Ер нь энэ хоёр зохиолыг дараалуулж уншсан болоод ч тэр үү, төстэй зүйл их санагдсан: 2 гол дүр нь 2 эрэгтэй, Тэд On ther road-ын Sal шиг дотогшоо талдаа бол Борис үнэн өөрийнхөөрөө., нийгмийн хэв маягийг дагана гэж үгүй. тэгээд амьдралын зам мөр, аяллын зам мөр гээд
Борисоос авах ч юм их, хаях юм ч их. Тэр хэл сурахдаа авьяастай нь үнэхээр атаархмаар, би бас шинэ хэл сурмаар байна. Хятад, эсвэл Герман хэл сурдиймуу..Номон дотор орос, польш хэлний үгийг энэ тэнд шигтгэсэн нь их таалагдсан.
Бас мансуурна гэдэг ямаршуу процесс явагддаг, бас их үнэтэй хобби болох талаар нилээд мэдлэгтэй болж авлаа, дараа нь шартдаг гэдаг нь ч бас их сонин байлаа. Энэ зохиолч нь номоо бичих гэж овоо олон хүнтэй танилцаж, суралцсан байхдаа.
Китси бас их сонирхолтой дүр байлаа, тэнэг юм уу гэхээр тэнэг биш, их айхтар.. Ким Кардашиан шиг. Гадна төрх болоод биеэ авч явахын тухайд Кимтэй адилхан юм байхгүй л дээ, классик дэгжин, шаргал үстэй, эрвээхий шиг л ганган хүүхэн. Ким Кардашиан чинь  гаднаас нь харахаар тэнэг ч юм уу гэхээр үнэндээ өөрийн амьдралын хэв маягаа мөнгөний машин болгоод хувиргачихсан, айхтар хүүхэн биз дээ.
Китсигийн юу нь сонирхол татсан бэ гэхээр аливаа ноцтой асуудлаас зайлсхийж, юмыг аятайхан хөнгөхөн шоглох маягаар өнгөрүүлж чаддаг нь гайхалтай. Тэр тийм хөнгөхөн амьдрахыг илүүд үзсэн юм болов уу? Эсвэл би хүнд амьдрахыг илүүд үздэг хүн юм болоод түүнийг гайхаад байна уу?
Хобигийн тухайд бол яагаад ч юм түүнийг хаалга онгойлгосон цагаас Харри Поттер дээр гардаг Хагрид шиг, эсвэл Game of Thrones-ийн Ходор шигээр төсөөлчихсөн. Хүмүүс ном уншихдаа дүрээ ингэж төсөөлдөг болов уу?
Зохиолд гардаг Мавритиусын Goldfinch буюу Алгар шувуу бүтээл

 Энэ номны хамгийн таалагдсан зүйл гэвэл янз бүрийн урлагийн бүтээл, бүтээлчийн амьдралын талаар оруулсан нь байлаа. Энэ ном урлаг гээч хичнээн сайхан зүйл болохыг надад дахин нэг удаа сануулж, уран зургийн сонирхлыг дахин сэрээж өглөө.
Нэмж хэлэхэд Пулитзерийн шагнал хүртсэн ном шүү, уншаарай.
____________________
between ‘reality’ on the one hand, and the point where the mind strikes reality, there’s a middle zone, a rainbow edge where beauty comes into being, where two very different surfaces mingle and blur to provide what life does not: and this is the space where all art exists, and all magic. And—I would argue as well—all love.

1 comment:

KipleOn said...

unshy gej bdoj bsan nom baina. unshaad ergeed comment uldeenee :)