Sunday, March 29, 2015

Аяллын тэмдэглэл, Оксфорд #8

Оксфорд руу хурдан галт тэргээр явлаа.

Оксфорд гэж жижигхэн хот, дүүрэн сургуулиудтай. Оксфорд хотод байрладаг л бол Оксфордын сургууль гээд явчихдаг, нэр хүндтэй, үнэтэй юм байна. Энэ хавьд арай чинээлэг хүмүүс амьдардаг гэнэ.
 Яриад байсан чинь Англи улс сүнсний тухай элдэв түүхээрээ маш алдартай, Японы дараа ордог сүнстэй орон болж таарлаа. Эртний барилгууд нь их сүнстэй гэнэ. :)

Манай дүү хүртэл өөртөө тохиолдсон сүнстэй холбоотой хэд хэдэн явдлыг барин тавин ярилаа. Дараа нь гудамжаар алхахад хуучны нүсэр том том цайз шиг байшингууд бүр өөрийн түүхтэй байгаа гээд бодсон чинь бүр хорхой хүрчихлээ.

Сүм рүү орж үзлээ, шүтдэгтээ биш сүрлэг интерьерийг нь сонирхох гээд. Gospel дуу харин уянгалаг, нэг тийм сонсоод баймаар сайхан, бас сүртэй санагдав.
Оксфордын хамгийн хуучны паб гэнэ. 
 Mulled wine 
Орой монгол эхнэртэй, хоёр хөөрхөн хүүтэй англи айлд зочиллоо. Манай Улаанбаатарт ч олон таарахгүй их монголжуу, морин хуур, монгол хээ сийлбэр чимэглэлтэй, гадаа хашаандаа хүүхдүүддээ хөөрхөн монгол гэр зассан сайхан айл байлаа.

Маргааш өглөө нь Bicester street хэмээх алдартай outlets дэлгүүр оров. Chanel-с бусад жинхэнэ high end брэндүүд энд бүгд, жижигхэн гудамжинд зайгүй эгнэжээ. Зарим нэг хүмүүс бол жинхэнэ broke болоод гарахаар газар байна.

Хурдан галт тэргэнд номоо уншаад тухтай явахад ч сайхан байлаа шүү. Энэ үеэр Габриэл Гарсиа Маркезын Love in time of cholera гэж галзуу зохиол уншсан, дараа товч пост бичимз.

No comments: