Monday, February 16, 2015

Аяллын тэмдэглэл, Лондон #5

Бүтэн нэг өдрийг музейгээр эргэлдэж өнгөрүүлэв. Авууштай тал нь Лондонгийн томоохон музейнууд үнэгүй, нийтэд нээлттэй, тэгээд хүүхдийн сонирхлыг татахаар янз бүрийн арга хэмжээ, тоглоом энэ тэртэй. Зочилсон хүмүүс өдөржингөө тэнд эргэлдэж, хоол идэж, дэлгүүрээс нь элдэв бэлэг дурсгалын зүйлс авч хөөрхөн орлого олчихдог.
Coldplay зэрэг алдартай олон хамтлаг дуучдыг хариуцдаг Warner Music Group

 Байшингийн орой дээрх зүг чиг заагч
Метро 
Дэлгүүрийн гэрлэн чимэглэл 
Байгалийн түүхийн музей 
 Гоёмсог үүд
Авара том шумуул 

 Цохны цуглуулга
 Сайн уу?
Монголд үйл ажиллагаа явуулдаг Рио Тинто компани музейд их тусалсан гэнэ. 
Алдарт Говь цөлийн маань тухай байна 
Шинжлэх ухааны музейд 
 Дэлхийн загвар 
Миний сонирхлыг ихэд татагч 3D хэвлэлийн тухай 
 Уран зөгнөлт зохиолын томоохон төлөөлөгч Артур Кларк
 Мэдээлэл холбооны шинжлэх ухаан

 Гар утас

Гайа гариг - Уран зөгнөлт зохиол сонирхогчид мэдэх байлгүй...
Ганц хоёрхон хоноод Лондонгийн метроны мэргэжилтэн болсон мэт өөрийгөө тоолоо. Орой нэг пабад ортол миний амьдралдаа орсон хамгийн чимээтэй газар байлаа.  
Devonshire Arms
Юун Айриш, юун Их Монгол. Жижигхэн өрөөнд зуу шахам хүн зүү орох зайгүй чихэж суугаад, бие биенийхээ дууг давах гээд хоорондоо чангаар хашхиралдан ярилцаж байлаа. 

Нэг булан олоод суусан ч тэсэлгүй гарлаа.
Явсаар PRince of Wales хэмээх сүрхий нэртэй, яг л Лондон маягийн арай чимээгүй газар олж орлоо. Яг л англи маягийн жижигхэн, хөөрхөн газар байсан.

No comments: