Saturday, January 10, 2015

Аяллын тэмдэглэл Истанбулд #3

Grand bazaar-ыг сонирхсон, манай Нарантуулыг гүйцэхгүй санагдсан.

Орой Лондон нисэх байсан тул тасалбараа шалгатал хоёр өөр онгоцоор нисэх болж таарлаа. Цуг яваа хүмүүс өөр билетийн агентаар тасалбараа захимааргүй юм билээ.
Турк орны тухайд бороо байнга орж жаахан зутарсныг эс тооцвол хоол унд сайтай, сүм хийд ихтэй сайхан л улс санагдлаа. Дараа тухтай ирж үзэсгэлэнт газруудаар аяланаа.

Трамвай нь тун дажгүй, нарийхан замтай, түгжрэлд автахгүй. хурдан шуурхай. Монголд метро гэж байхаар тийм трамвай л өртөг нь ч хямд тусах юм шиг.
 Трамвай
Метроны жетон
 Буудал дотор
 Цонхоор

Онгоцны буудал руу сууж явсан таксины жолооч муухан англи хэлтэй, тэгэхдээ их яриа.
- Хаанахын улсууд вэ?
- Монгол гэтэл сайн мэдэхгүй байв. "Төв Азийн цээжин дээр, Орос Хятад хоёрын дунд" гэтэл
- Аа, Хятад уу? Мэднэ, мэднэ гээд л ярих гэхээр нь
- Үгүй ээ, Хятад биш. Монгол улс гэхээр өөдөөс
- Хятадын мэднэ шд, Жеки Чан, Брюс Ли мундаг гээд л ярьж алдлаа. Сүүлдээ эвлэрээд
- За тиймээ л гээд өнгөрлөө.

Ататуркийн онгоцны буудалд ирээд билетээ бичүүлээд ачаагаа өгчихлөө. Гадаадад яваа хүмүүс л болсон хойно авсан бага сага зүйлсийнхээ Tax Free-г бичүүлэх гэтэл юу гэсэн гээч. Авсан зүйлсээ заавал үзүүл гэлээ. Хэдийн ачаагаа өгчихсөн болохоор tax free авч чадсангүй. Өөр ямар улсад ингэдэг юм болоо, би лав өмнө нь tax free-г авахдаа авсан бараагаа үзүүлж үзээгүй, тэгээд өнгөрсөн.
Бас болоогүй, яг гарцан дээрээс онгоцондоо суухад нэр ус, паспорт давхар шалгаж сүртэй юм боллоо. Террористын халдлагатай холбоотой юм уу гэж таалаа. Лондон руу ниссэн Туркиш эйрлайны онгоц өмнөх шигээ суудал дээрээ дэлгэц, кино тоглоомгүй онгоц байлаа. Ингээд будант Альбионы Лондон хотноо шөнө буулаа. 


No comments: