Sunday, February 3, 2013

Гулаг ольтриг

Коммунизмын үеийн улс төрийн шорон Гулагийн тухай Нобелийн шагнал хүртсэн  Александр Солженицыны бүтээл. Монгол орчуулга нь тэгтэл таалагдаагүй ч нэгт энэ бол уран гоёор бичсэн зохиол биш, хоёрт зохиолчийн хэлэх гэсэн санаа, гол агуулга нь ойлгомжтой байсан тул торсонгүй, уншаад дуусгачихлаа.
Энэ номыг уншаад хэдий би коммунизм, социализм барьж байгуулж байх үед амьдарч байгаагүй ч уншсан ном зохиолоосоо тэр үеийн хүмүүсийн талаар авсан мэдээлэл, төсөөлөл минь шал худлаа, жинхэнэ тархи угаасан байжээ гэдгийг ойлголоо. Хүмүүст ингэж ямар ч утгагүй ял оноож, өчнөөн жил сараар тарчлааж зовоон, бөөн бөөнөөр нь үхэл рүү нь илгээж байдаг...

Төрсөн хэсэг бусаг сэтгэгдлүүд:
  • Би коммунистуудыг үнэхээр л коммунист сайхан нийгэм байгуулах гэж зүтгэж байсан гэж боддог байснаа тун гэнэн бодол байжээ гэж ойлголоо.
  • Коммунизмын гэрэлт ирээдүйд Оросын хүн амын цөөнх л итгэж байсан бололтой 
  • Тэр үед хүмүүс аймшигтай сэтгэл санааны, улс төрийн дарамтан дор амьдарч байсан.
  • Хүний тархийг угаах, түүхийг гуйвуулах ямар амархан юм бэ?
  • Хүн мэдлэг , мэдээллээрээ хаагдмал амьдрах юутай харамсалтай вэ?
  • ЗСБНХУ-д харьяалагдаж байсан бусад улсуудтай харьцуулахад Монголд ийм хардлага сэрдлэгэ, улс төрийн дарамт бага байсан байх. Эсвэл бас энэ талаар бидэнд мэдээлэл хомс болохоор бид мэдэхгүй байгаа юм болов уу...
Юутай ч энэ номыг уншаад маш гунигтай мэдрэмж, харамсал төрлөө.  Зарим нэг хийрхүү хүмүүсээс болоод хүн төрөлхтөний зарим нэг хэсэг ийм харанхуй үеийг туулж өнгөрсөн нь харамсалтай, бас ингээд нэг мөр дуусчихсан нь азтай гэж бодлоо....

1 comment:

Ganzorig said...

Review уншлаа, баярлалаа