Wednesday, September 28, 2011

Hunger games - book review

Дэлхий дээр юу ч юм болж улс орнууд оргүй арчигдсаны дараагаар одоогийн Америкийн нутаг дэвсгэр дээр (миний таамагласнаар) нэгэн улс босжээ. Энэ улс тархан байрласан 13 дүүрэгтэй агаад дүүрэг бүр өөр өөр төрлийн эд зүйлсээр нийслэлийг ханган нийлүүлэх үүрэг хүлээнэ . 13-р дүүрэгт цөмийн дэлбэрэлт болж холбоо тасарснаар 12 дүүрэг үлдсэн.
Энэ улс байгуулагдсан цагаас хойш жил бүр Hunger Game хэмээх наадам зохион байгуулдаг уламжлал тогтоод  70 гаруй жилийн нүүр үзжээ. Энэ наадамд дүүрэг бүрээс 14 – 18 насны эрэгтэй эмэгтэй хоёр оролцогч оролцох бөгөөд хэн оролцохыг сугалаагаар тодруулна. Hunger Game-ын нийт 24 оролцогчоос ганцхан ялагч тодрох учиртай. Амьд гарахын төлөөх тэдний тэмцлийг телевикзээр шууд дамжуулан үзүүлнэ. 74 дэх удаагийн Hunger Game-д  нүүрс бэлтгэн нийлүүлдэг, хамгийн ядуу 12-р дүүргээс 16 настай Кэтнис охин дүүгийнхээ өмнөөс оролцох болсноор үйл явдал өрнөнө.
Сугалааны хайрцагт Кэтнисийн нэр 5 ширхэг байсан бол энэ жил 12 нас хүрч анхны удаа нэр нь сугалааны хайрцагт нэмэгдсэн дүүгийнх нь нэр гарч ирсэн нь хувь заяаны шоглоом гэлтэй. ​Нийт 3 номтой энэ цуврал гарсан даруйдаа Америкийн уншигчдыг байлдан дагуулж, хамгийн өндөр борлуулалттай зохиолын жагсаалтыг нилээд удаан тэргүүлжээ. Энэ номны хавтасны зураг, бас нэр нь надад тийм ч сонирхолтой санагдаагүй учир нилээд удаан тойрсон ч нэг өдөр эхлээд тавьж чадалгүй гурвууланг нь уншиж дуусгасан. Адал явдалт зохиолд дурлагчдад уншихыг зөвлөе. Холливуудад кино нь хэдийн хийгдээд эхэлсэн. Угаасаа сэдэв, үйл явдал нь Холливуудын кинонд яг таарсан ном, би ч уншиж байхдаа кино үзэж байгаа мэтээр дотроо төсөөлөөд л байлаа.

3 comments:

Ganzorig said...
This comment has been removed by the author.
ABC said...

Сайн байна уу? Таны блог маш их таалагдлаа. Та ихэнх зохиолоо Англи хэл дээр уншдаг юм шиг бна. Англи хэл хэр хурдан сурсан бэ?

saixan said...

Анх хажуудаа толь бичиг тавьж байгаад уншсан чинь үнэхээр залхуутай санагдсан. Тэгээд шууд шууд хагас дутуу ойлгоод гадарлаад уншаад байхаар аажимдаа үгийн баялаг нэмэгдээд ирдэг юм билээ. Эхний ээлжинд нимгэвтэр, богино өгүүллэг маягийн зохиол уншвал зүгээр. Chelsea Handler-ийн номуудыг уншаад үзээрэй, татаагаад хаячихна.