Monday, December 20, 2010

Movie review #3

Whip It
Жүжигчин Дрю Берриморын найруулсан анхны кино, шинэхэн найруулагчийн кино гэхэд үнэхээр хөөрхөн кино байлаа. Би бараг дараалаад шахуу 2 үзсэн гээд л бодчих. Кинонд жижигхэн хотод амьдардаг өсвөр насны нэгэн охин санамсаргүй тохиолдлоор роликоор гулгах болсноор өөрийн уйтгартай амьдралаа бүрмөсөн өөрчлөнө.Блисс охины дүрд Жуно, Инсепшн кинонуудаар олны танил болсон Эллен Пейж тоглосон.
Онцлох: Усан сан дотор найз залуутайгаа уулздаг (яг ч уулзах биш юм аа) хэсэг их таалагдсан.

Agora
МЭ-ий 4-р зууны үед амьдарч байсан Эртний Грек, Ромын үеийн эмэгтэй математикч, гүн ухаанч, одон оронч эрдэмтэн Хипатиягийн амьдралыг уран сайхны аргаар дүрсэлсэн кино. Гол дүрд Английн Rachel Weisz тоглосон. Бүсгүйг ирээдүйн их удирдагчдыг бэлтгэдэг Платоны сургуульд багшилж байх үеэр хотын удирдлага болон оршин суугч христийн шашинтны хооронд мөргөлдөөн гарах болсноор киноны үйл явдал өрнөнө.
Онцлох: Кино сэтгэл хөдөлгөм, эмгэнэлтэй үзэгдлээр дууссан.
http://upload.wikimedia.org/wikipedia/en/b/bd/The_Switch_Cover.jpgSwitch
За энэ ч Женнифер Анистоны тоглосон байдаг л нэг, америк маягийн кино байсан. Үр шилжүүлэн суулгуулж хүүхэдтэй болох гэж байсан бүсгүйн жирийн нэг найз залуу өнөөх үрийг нь будлиулснаар үйл явдал эхлэнэ.
Education
Английн шинэ залуу жүжигчдийн нэг болох Кэри Маллиганы тоглосон кино. Миний хувьд үзэх киногоо сонгоход киноны агуулгаас гадна тоглосон жүжигчид тун чухал үүрэгтэй учир би тоглосныг нь дурдаж байна.
60-аад оны үед Оксфордод суралцахаар бэлдэж буй 16 настай залуу охин нэгэн залуутай танилцаж, зугаа цэнгэл, кино концерт, адал явдлаар дүүрэн насанд хүрэгсдийн амьдралд хөл тавина.
Энэ кино Оскарын шагналд шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг кино гэсэн номинациудад нэр дэвшжээ.
Онцлох: Киноны зураглал их таалагдсан.
Going the Distance
Нью-Иорк хотын сонинд дадлага хийхээр ирсэн бүсгүй нэгэн хөгжмийн компанид ажилладаг залуутай танилцаж дотносно. Дадлагын хугацаа дуусаж бүсгүй Сан Франциско хот руугаа буцах болоход тэр хоёр хэдийгээр сүртэй харилцаа үүсгэхгүй гэж ярилцаж байсан ч хэн хэндээ аргагүй дассанаа ойлгоно. Ингээд л алс холоос үерхэж эхлэх нь тэр дээ. Хөөрхөн, романтик инээдмийн кино байлаа.
Онцлох: Гал зуухны ширээн дээр болдог үйл явдал ч үнэхээр инээдтэй байлаа.

No comments: