Tuesday, November 2, 2010

Бөөстсөн түүх

Нэгэн сайхан өдөр хамаатны оюутан дүүгийн лаптопыг янзалж өгдөг баатар болж байгаад зөөврийн хардаа бөөстүүлчихсэн байдаг байна шд. (шүү дээ гэж бичихээр шал өөр утгатай болоод байна.)
Би 2007 онд билүү нэг зураг хөрөг, файлуудаа дискэн дээр бичиж авснаас хойш огт backup хийгээгүй, сүүлийн 3 жилийн бүх файл минь хандах аргагүй, бүгд exe өргөтгөлтэй, shortcut-ууд болоод хувирчихсан байв. Судлаад үзтэл энэ бараг 2 жилийн өмнө гарсан, нилээд popular virus байлаа.
Ажил, гэрийн компьютерүүд бүгд хамгаалалт сайтай, бөөсны дайрлагын тухай сонсож байснаас биеэр үзээгүй байсан миний бие ихэд сандран гайхаж гацлаа. Инээдтэй зүйл гэвэл бөөстэй эд зүйлийг цэвэрлэдэг хэд, хэдэн програмыг татаж авсан нь бүгд бөөстэй хардан дээр байлаа.

Ингээд л гүүглдэж, монголын хэдэн варез сайтууд, торрент сайтуудыг шалгаж гарав. 3, 4-д файл сэргээх програм олж туршиж үзсэн ч нийт хардан дээрх мэдээллийн минь 20-оос доош хувийг л сэргээж байлаа.
Тэгтэл азаар Active@ Undelete хэмээх програмтай учирлаа. Эхлээд хамаг файлаа сэргээчихлээ гээд баярласан чинь бас болоогүй байсан, safe mode-оор орж сэргээсэн нь найдвартай юм билээ.
Ингээд бүгдэд сануулж хэлэхэд нэг их сүрхий програмууд олоод хардан дээрээ хадгалаад ямар ч нэмэргүй, харин дискэн дээр шараад олигтойхон газарт далд хийгээрэй. Хэрэг болох цаг гардаг юм байна шүү.

No comments: