Monday, May 3, 2010

Movie Review #1

Public Enemy (2009)
Энэ кинонд 1930-аад онд АНУ-д нүүрлэсэн Их хямралын үеэр нилээд олон банк дээрэмдэж, хоёр ч удаа шоронгоос оргон тухайн үеийнхээ Робин Гудээр өргөмжлөгдөж байсан Жон Дилинжерийн амьдралыг харуулжээ.
Олон алдартай жүжигчид тоглосон нь сонирхол татаж үзтэл санаанд хүрсэнгүй. Яахав дайн тулаан, буудалцаанд дуртай үзэгчдийн сэтгэлийг гонсойлгохгүй байх аа.
Жон Дилинжер 1934 оны 7 сард театрт дээрэмчдийн тухай кино үзэж яваад буудуулан нас барсан.

Жон Дилинжерийн хэргийг мөрдөж байсан ХМТ-ны мөрдөгч Мелвин Пюрвис. Тэрээр 1960 онд гэртээ буу алдан нас барсан бөгөөд тэр буу нь Жон Дилинжерийг баривчлахдаа ашиглаж байсан буу гэдэг яриа байдаг.
6 star out of 10

Twilight: New Moon (2009)
Хэдий би Twilight-ийн улаан фен биш ч дөрвөн цуврал номыг нь нэг амьсгаагаар уншиж дуусгаснаа хүлээх хэрэгтэй байх. Цувралын хоёрдугаарыг найруулсан Golden Compass-ын найруулагчид ихээхэн найдлага тавьж байтал найдлага минь талаар боллоо. Нэгэнт номонд нь тоймтой үйл явдал гарахгүй, Белла Жакоб хоёрын нөхөрлөлийн тухай өгүүлдэг тул найруулагч хичнээн сайн байгаад яахав дээ. Гэхдээ найруулагч номынхоо гол шугамыг бариад киноны үйл явдлыг арай баяжуулсан бол арай сонирхолтой байх байсан.
Энд гардаг хүн чононуудын төлөө 4 star out of 10
Martian Child (2007)
Уран зөгнөлт зохиолч эр эхнэрээ нас барсны дараагаар нэгэн хүү өргөж авах бөгөөд тэр нь өөрийгөө Марс гаригаас ирсэн хэмээн итгэдэг байлаа. Энэ киног Дэвид Герролдын нилээд хэдэн шагналын эзэн “Марсын хүүхэд” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Гэр бүлийн амьдралыг харуулсан хөөрхөн кино байна.
7 star out of 10
Drag Me To Hell (2009)

Банкны ажилтан бүсгүй нэгэн цыган эмээд зээл өгөхөөс татгалзахад уурлаж хорссон эмгэн түүнд хараал хийнэ. Бүсгүй гурав хоногийн туршид аймшигтай хий зүйлс үзэн зовж хараалыг арилгахаар тэмцэнэ. Бусад аймшгийн киног бодвол илүү үнэмшилтэй, дажгүй кино болжээ. Аймшгийн кино сонирхдог хүмүүст үзэхийг зөвлөж байна. Би ч хувьдаа Солонгосын Гар Утас гээд аймшгийн киног Тэнгист үзсэнээс хойш жаахан айдаг болчихсон. :p
7 star out of 10

Avatar (2009)

Аватарын тухай би юугаа ярих вэ дээ. Өдийд үзээгүй хүн гэж байхгүй биз. Хоёрдох цуврал хийгдэхээр болсон ч 3 жилээс наашгүй гэж найруулагч Жеймс Камерон энэ оны 3 сард болсон Оскарын шагнал гардуулах ёслол дээр мэдэгдсэн юм байна. Миний хувьд хурандаа Miles Quaritch үнэн зэвүүн эсрэг талын дүр болсон гэж бодож байна.

9 star out of 10
Sunny (2008)
Өмнөд Солонгосын энэхүү кинонд Сүү Ни хэмээх бүсгүй хадам эхийнхээ шахалтаар цэрэгт явсан нөхрөө байнга эргэж очдог ч өөр бүсгүйд хайртай байсан нөхөр нь түүнийг нэг нүдээр ч үздэггүй байв. Улмаар түүний нөхрийг Вьетнамын дайны талбар руу илгээхэд хөдөө тосгоны бүсгүй маань мөн л хадмынхаа шахалтаар нөхрөө хайн дайны талбар руу дуучнаар явна. Энэ кино Солонгосын инээдмийн, бас романтик мелодрам чиглэлээр бүтээгдсэн кинонуудыг төлөөлж чадах байх аа.
7 star out of 10

No comments: