Thursday, April 8, 2010

Book review: Manhattan Hunt Club by John Saul

http://img1.fantasticfiction.co.uk/images/n6/n31279.jpg

MANHATTAN HUNT CLUB
Энэ номыг нэгэн завтай орой эхлүүлмэгцээ орхиж чадалгүй гялс уншиж дуусгалаа. Үйл явдлын тухайд Нью-Йоркийн нэгэн коллежид уран барилгын чиглэлээр суралцдаг Жефф Конверс гэгч хөөрхөөн залуу метроны буудал дээр нэгэн эмэгтэйд аймшигтайгаар халдсан хэрэгт хилсээр гүтгэгдсэнээр эхлэнэ. Түүний хэргийн тухай хэвлэл мэдээллээр шуугиж бүгд үзэн ядаж байсан ч Жеффийн сүйт бүсгүй, нөлөө бүхий сенаторын охин Хитер түүнд өчүүхэн ч итгэл алдсангүй. 
Жеффийг буруутай хэмээн хохирогч эмэгтэй баталж бүгд итгэсэн ч түүнд АНУ-ын шүүхээс 1 жилийн хорих ял оноосон нь хачирхалтай. Түүнийг авч явсан шоронгийн машин замдаа осолд ороход нэгэн хүн Жеффийг аварч метроны хонгил руу дагуулан явлаа...
Цагдаагийнхан Жеффийн эцэг эхэд түүнийг машин дотроо шатаж үхсэн хэмээн итгүүлж тэр ч байтугай нэгэн цогцос үзүүлэв. Гэсэн ч түүний аавд, бас сүйт бүсгүйд энэ хангалттай байсангүй.

Ярьж өглөө шүү.
Нью-Йорк хотын газар доорх төөрдөг байшин шиг хонгилын (манайхаар бол траншей) гүнд Жеффийг Жаггер хэмээх өөр нэгэн гэмт хэрэгтний хамтаар орхиж, эндээс гарч чадвал амь хэлтрүүлнэ гэсэн ч үнэндээ тэгэх санаа байсангүй. олсон гарц бүрийг нь тэндхийн оршин суугчид болох орон гэргүй ядуучууд, мансуурагчид, архичид гээд нийгмийн хамгийн доод давхаргынхан манаж хамгаална. Энэ ном бичигдсэн 2002 оны байдлаар тэдгээрийг нэгтгэсэн бүрэн зураг, плангүй байсан, ердөө л хэсэгчилсэн зурагтай байсан гэхээр ямар том, ямар будлиантай хонгил болох нь ойлгомжтой.
Хотын хамгийн нэр нөлөө бүхий, хүчирхэг цөөн тооны хэдэн хүн хуулийн цоорхойгоор шийтгэлээс мултарсан болон маш ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг өөрсдийн гараар авладаг байв. Тэдний дунд Хитерийн эцэг ч явж байв. 
Хүүгийнхээ хонгилд байгааг санамсаргүй болон хачирхалтай тохиолдлоор мэдсэн Кейт, Хитерийн хамтаар хонгил руу бууж, анчдыг өөрсдийг нь авласаар хүүгээ аварч ном сайхан төгсөнө. 
Арай нуршчихав уу? 

No comments: