Sunday, April 4, 2010

Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин

http://kr.mongolianbooks.com/catalog/images/soyliin%20dovtolgoo.gif

Зохиолч, сэтгүүлч Бямбажавын Цэнддоогийн фельетоныг уншиж үзээгүй хүн ховор биз. Миний хувьд түүний бичсэн ёжтой хошин нийтлэлүүд ихэд таалагддаг болохоор энэ номыг хэрэг болгож олж уншлаа. Номын дэлгүүрүүдэд байсан нь зарагдаад дууссан байсан ч азаар хэвлэлийн компаниас нь олж авсан.
Энэ номд өнгөрсөн зуунд манай улсын ард түмэн тал нутагт дураар тэнүүчлэн амьдрах нүүдэлчнээс өдгөөгийн соёлт хотын иргэнд хэрхэн шилжсэн түүхийг хошин шог, хоржоонтойгоор бичжээ. Янз бүрийн хөгжилтэй баримт материал оруулан сонирхол татахуйцаар бичсэн энэ номыг уншаад үзээрэй. Уншаад социализмын үед төрж, зах зээлийн үед өсөж том болсон миний үеийнхэн нээрээ ч социлизмын үед тэгдэг байсан байх гэж бодох байх, дараа үеийнхэнд маань итгэмээргүй санагдах зүйл энд олон бий. Наад зах нь л айл гурилын мод буюу гампанзандаа ууттай, хүний тоогоор цагаан хэрэглэлтэй энэ тэр болж байж "Соёлч өрх" гэж бичсэн улаан цаас авч хаалган дээрээ хаддаг байсан. Багадаа тэрийг харж соёлч айлын охин болж төрсөндөө бахархаж л явлаа. Бас хэнийд хаанаас хэн ирж хоносныг байрны дарга бүртгэдэг байсан гэж байгаа. Гэхчлэн инээдтэй олон зүйлийг өгүүлжээ. За тэгээд уншаарай л гэж зөвлөе.

1 comment:

Өнөрөө said...

Ёстой инээдтэй гоё ном доо, Голын тэртээх өвөлжөөний хаьар-ыг бас олж үзээрэй, инээсээр байгаад дуусна